Энэ жил эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн "Улсын аварга" Баянхонгор аймагт тодорно.

"Улсын аварга" хэмээх эрхэм хүндтэй, хүрэхэд амаргүй цолыг хамгийн олон удаа хүртсэн тамирчид бол эрэгтэйчүүдээс ОУИМ Дөлийн Эрдэнэбилэг 12, ОУИМ Ганбаатарын Ганжаргал 6, СМ Лодойдамбын Ганбаатар (1958-1991) 4 удаа тус тус УАШТ-д түрүүлсэн байна.

Харин эмэгтэйчүүдээс ДДХМ Насанбаярын Мөнхтуяа 6, ДДХМ Сундуйн Саранцэцэг 5, СМ Мижгээгийн Хишигбаяр, ОУМ Моломжамцын Одгэрэл нар тус бүр 3 удаа аваргалсан байна.

Улсын аваргын медальт тамирчид - ЭРЭГТЭЙ - ЭМЭГТЭЙ

2017 оны "УЛСЫН АВАРГА"-аар хэн тодрохыг Баянхонгор аймгаас мэдээ хүлээн сууя!