May 2017

2017 оны УЛСЫН АВАРГУУД тодорлоо

Баянхонгор аймгийн Засаг даргын ивээл дор зохиогдсон 100 буудалт даамын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн 5 дугаар сарын 22-ноос 28-ны өдрүүдэд Баянхонгор хотод амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд өнгөрсөн жилийн болон урдчилсан шатны тэмцээнээс шалгарсан Монгол улсын шилдэг эрэгтэй эмэгтэй тус бүр 14 тамирчин тойргийн журмаар хурц ширүүн өрсөлдлөө.
18739843_829902040491309_7129497524443742658_n
Нийт 13 тойрог тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс олон улсын их мастер Г.Ганжаргал 21 оноогоор, эмэгтэйчүүдээс спортын мастер Е.Ариунзаяа 18 оноогоор тэргүүлж, “2017 оны Улсын аварга” болцгоолоо. Г.Ганжаргал 13 тоглохдоо 8 хожиж, 5 удаа тэнцсэн бол Е.Ариунзаяа 8 хожиж, 2 тэнцэн, 3 удаа хожигдсон нь ялангуяа эмэгтэйчүүдийн тэмцээний өрсөлдөөн маш ширүүн байсныг харуулж байна.
IMG_0060 (Copy)

IMG_0008 (Copy)

Медальт байранд эрэгтэйчүүдээс тус бүр 20 оноотой дэлхийн даамын холбооны мастер Ц.Отгонбилэг, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг нар, эмэгтэйчүүдээс дэлхийн даамын холбооны дэд мастер Б.Мишээл, олон улсын мастер М.Одгэрэл нар тус бүр 17 оноотой мөгө, хүрэл медалийн эздээр шалгарсан байна. Энэ жилийн тэмцээнд манай өсвөрийн тамирчид туршлагатай мастеруудтай эн тэнцүү өрсөлдснөөс 14 настай Б.Мишээл мөнгөн медаль, 16 настай Б.Отгон-Эрдэнэ, Г.Хэрлэнмөрөн нар 4, 5 дугаар байрт шалгарсныг дурдах нь зүйтэй. Эмэгтэй 2-5 дугаар байрын тамирчид ижил 17 оноотой гарсан ч цэвэр хожлын тоо болон хоорондын тоглолтын үзүүлэлтээр тус тус байр эзлүүлсэн байна.
IMG_0042 (Copy)073DBBFB-26E7-43B0-A7E7-3C05055DA301

Олон улсын их мастер Г.Ганжаргал анх 1993 онд УАШТ-д түрүүлж байсан бол энэ жил түүний 7 дахь түрүү болсон юм. Харин Е.Ариунзаяа 2006 оны алтан медалиа ихэрлүүлж, улсын хошой аварга цолтон боллоо.


IMG_0006 (Copy)
IMG_0017 (Copy)
Тэмцээнийг Баянхонгор аймгийн ЗДТГ, нийгмийн бодлогын газар, болосрол, соёлын газар, биеийн тамир, спортын газар, Монголын даамын холбоо, Баянхонгор аймгийн даамын холбоо хамтран өндөр хэмцээнд зохион байгууллаа. Тус тэмцээн нь даамын спортыг орон нутагт хөгжүүлэх, сурталчлах, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэхэд түүхэн алхам болсон юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ ДҮН

5 тойрог үлдлээ

УАШ шигшээ тэмцээн маш сонирхолтой, өрсөлдөөнтэй үргэлжилж байна. 8 тойргийн дараахь байдлаар эрэгтэйчүүдийг ДДХМ Ц.Отгонбилэг, ОУИМ Г.Ганжаргал нар 13 оноотой, эмэгтэйчүүдийг СМ Б.Отгон-Эрдэнэ 12 оноотой хошуучилж эхэллээ. Тэмцээн дуусахад 5 тойрог үлдээд байна. Өнөөдрийн онцлох өрөг болох СМ Б.Батжаргал ДДХМ Б.Мөнхжинг хожсон өрөгтэй танилцана уу.

game25may

Тэмцээн "замын талдаа" орж байна

IMG_0129 (Copy)
Баянхонгор хотод үргэлжилж буй Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний зургаадугаар тойргийн тоглолтууд тун өрсөлдөөнтэй өнөөдөр өндөрлөлөө. 6 тойргийн дараахь байдлаар эрэгтэйчүүдийг ОУИМ Г.Ганжаргал 10 оноогоор тэргүүлж эхэллээ. Тэрээр 6-р тойрогт Баянхонгор аймгийн тамирчин Ч.Доржгочоог хожсон байна. 9 оноотой ДДХМ Ц.Отгонбилэг, ДДХМ Г.Гэрэлболд нар удаахь байруудад бичигдэж байна.

IMG_0212 (Copy)IMG_0148 (Copy)
Харин эмэгтэйчүүдээс 2 тамирчин 9 оноогоор тэмцээнийг тэргүүлж байна. Спортын мастер Б.Отгон-Эрдэнэ 4 хожил, 1 тэнцээ, 1 хожигдолтой, харин ОУМ М.Одгэрэл хожигдолгүй 3 хожил, 3 тэнцээтэй тэмцээнийг үргэлжлүүлж байна. Тэдний араас 8 оноотой 6 тамирчин нэхэж байгаа нь цаашид өрсөлдөөн улам ширүүн болох нь тодорхой байна.

Тэмцээн нийт 13 тойрог тоглож, ирэх ням гаригт "Монгол улсын 2017 оны аварга"-ууд тодрох юм.

ТЭМЦЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ДҮН

Ц.Отгонбилэг, Б.Отгон-Эрдэнэ нар хошуучилж эхэллээ

IMG_9422
Баянхонгор хотын Засаг даргын ивээл дор зохиогдож буй Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний эхний хоёр тойргийн дараахь байдлаар эрэгтэйчүүдээс дэлхийн даамын холбооны мастер Ц.Отгонбилэг, эмэгтэйчүүдээс спортын мастер Б.Отгон-Эрдэнэ нар тус бүр хоёр хожиж, 4 оноогоор тэмцээнийг өнгөлсөөр эхлүүллээ.

Тэмцээний дүн болон өргүүдтэй ДҮН хэсгээс танилцана уу.

УАШТ нээлтээ хийлээ

IMG_9388
2017 оны Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Баянхонгор хотын төв талбайд нээлтээ хийснээр эхэллээ. Нээлтэнд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Монголын даамын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ нар болон аймгийн удирдлага, тэмцээнд оролцогч тамирчид, Баянхонгор аймгийн даамын холбоо, зохион байгуулах хорооны гишүүд, ард иргэдийн төлөөлөл оролцов.

IMG_9409
Нээлтийн ажиллагаанд Баянхонгор аймгийн хүүхдийн урлагийн хамтлаг, сургуулиуд ая дууны дээжээр мялаалга өргөлөө. Мөн ОУИМ Д.Эрдэнэбилэг нарын өндөр зэрэглэлтэй тамирчид зэрэг тоглолт хийлээ.
IMG_9420

IMG_9412

УАШТ эхлэхэд 3 хоног үлдлээ

20130902_bayn
Баянхонгор аймгийн Засаг даргын шийдвэрээр тус аймгийн ЗДТГ нь Монголын даамын холбоотой хамтран 2017 оны Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг 5 дугаар сарын 22-ноос 28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Энэхүү тэмцээнд улсын аваргын хагас шигшээгээс шалгарсан болон өмнөх жилийн УАШТ-ий медаль хүртсэн манай улсын шилдгийн шилдэг даамчид оролцсон хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн юм.

ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧИД